OZIA!

By Ozia

Listen to a podcast, please open Podcast Republic app. Available on Google Play Store.


Category: Personal Journals

Open in Apple Podcasts


Open RSS feed


Open Website


Rate for this podcast

Subscribers: 0
Reviews: 0

Description

Od, Zaya, Iveel, Ariunaa

Episode Date
Баян баймаар байна! | Ozia! Podcast
4629

Хэрвээ таны өмнө дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах эсвэл дурласан ажилаа хийгээд дундуурхан амьдрах гэсэн хоёр сонголт ирвэл та алийг нь сонгох вэ? Ер нь бидний амьдралд сонирхолоо дагаж ажиллаж амьдрах нь хэр үнэ цэнэтэй зүйл вэ? Энэ бүхнээ хангалттай цалин орлогоор сольж чадах зүрх зориг биднээс гарах уу?  Энэ удаагийн хост мэдээж Ивээл.

Jun 29, 2022
Хайрын сонжоо | OZIA! Podcast
3878

36 асуулт асуугаад л бие биедээ дурлачихна гээд боддоо амархан бөгөөд нэг л чихэнд наалдахгүй  сонсогдож бгаа биз? Энэ удаагийн дугаартаа бид дөрөв нь тэртээх 80д онд судлагдсан “36 Questions How to fall in love” гэсэн судалгааг өөрсөд дээрээ туршиж үзсэн юм. Үнэхээр дурлуулдаг юм бна уу гэдгийг за тэгээд бид 4тэй хамт хариулангаа дараагийн болзоо нь дээрээ эдгээр асуултуудаас асуугаад үзээрэй. Юуны магад дурлуулчих ч юм билүү 😝

Jun 22, 2022
Уламжлал VS. Орчин үе | Ozia! Podcast
4962

Өдөр ирэх тусам даяарчлагдсан, олон нийтийн сүлжээ, интернетээс улбаалан дэлхий хавтгайрч байгаа өнөөгийн бидний амьдралд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн уламжлал, ёс заншил бас хослон амьдардаг. Бид мартаж болохгүй бас тасалж болохгүй энэ уламжлал гэдэг зүйл бидний орчин үеийн энэ амьдралтай хэрхэн зөрчилддөг талаар энэ удаад ярилцлаа. Таалан болгооно уу. Энэ удаагийн хост мэдээж ааш муутай Од.  

Жич: Одоо нээх удахгүй дээ!

Jun 15, 2022
Инстаграм дахь амьдрал яг үнэндээ| Ozia! Podcast
6071

Сошл сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүсийн амьдрал хэтэрхий өнгөлөг, мөнгөлөг, хөөрхөнлөг, мундаглаг, төгслөг санагддаг уу? Чамаас бусад нь л супер амьдралаар амьдраад, чи ганцаараа лүүзер юм шиг мэдрэмж аваад байвал өнөөдрийн энэ дугаарыг заавал сонсоорой. Тэр сайхан зургуудын цаана ямар амьдрал байдаг тухай бид дөрөв ярилцлаа

Jun 08, 2022
Залхуурах нүгэл үү? | Ozia! Podcast
5279

Юуны түрүүнд бүх сонсогч нартаа хүүхдийн баярын мэнд хүргэе ээ!!! Нэгэн цагт бүгдээрээ хүүхдүүд л байсан юм чинь тэ? 🤗🤗🤗🤗  Энэ удаагийн дугаартаа бид 4 залхуу болон хөдөлмөрч гэх ойлголтын талаар ярилцлаа. Сонсогч таны бодлоор залхуурна гэдэг нүгэл үү? Бидэнтэй коммент бичиж санал бодлоо хуваалцаарай! Enjoy!

Jun 01, 2022
FOMO | Ozia! Podcast
5298

FOMO буюу “fear of missing out” монголоор “ямар нэгэн алдах болон хоцрохоос айх айдас”  бараг л хүн бүрт амьдралынх нь аль нэгэн үед тохиолддог байх. Харин хэр хэмжээнд бгаа вэ болон хэрхэн хосуудын харилцаанд нөлөөлж болох вэ гэсэн талаар бид 4 нь энэ удаагийн дугаар дээрээ ярилцсан болно. 

 

PS: хэрвээ өөрийгөө фомотой болсон гэдгээ мэдмээр бвал доорх линкээр ороод шалгаад үзээрэй. ~> https://psychcentral.com/

May 25, 2022
ALL IN | Ozia! Podcast
3928

Бид өдөрт тутамынхаа амьдралдаа элдэв янзын сонголтоор дүүрэн амьдардаг. Гарах үр дүн 100% тодорхой биш ч эрсдэлтэй сонголтуудыг хийсээр л амьдардаг. Тэгвэл энэ сонголтууд нөгөө талаараа муруй тавих, эсвэл муруйтай тоглоомтой ижил төстэй зүйл мөн үү? Бид 4 хэр мөрийтэй тоглоомчид вэ гэдэг талаар энэ дугаартаа бид ярилцлаа. Таалан болгооно уу

May 18, 2022
Эрхлэх Эрх | Ozia! Podcast
5705

Эрхлэх л эрхтэй гэсэн үгийг бид янз бүрээр ойлгох нь бий. Гэхдээ эрхлүүлэх, эрхлэх гэдэг үгийн цаана чухам ямар үйл нуугдаж байгаа болоод бид хангалттай бус байна гэж шүүмжилдэг юм бэ? Цаашлаад тэр нь харилцаанд яаж нөлөөлдөг тухай бид энэ удаагийн дугаарт ярилцлаа. Таалан болгооно уу

May 11, 2022
Johnny Depp буруугүй?! | Ozia! Podcast
4199

Гэр бүлийн хүчирхийллийн буруутан хэн байдаг вэ? Johnny Depp, Amber Heard нарын кэйс дээр бид 4 санал бодлоо хуваалцлаа

May 04, 2022
Хоёр зураас | Ozia! Podcast
4765

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт эмэгтэйчүүд бид үр хөндүүлсээр л бх болно. Энд яригдах хамгийн гол асуудал нь эрүүл аюулгүй орчинд бна уу, хуулийн дагуу эсүүл хууль бус бна уу гэж ялгахаас биш хэнд ч хэнийг шүүх эрх бидэнд байхгүй. 


“Азаар” Монгол улс үр хөндөлтийг хуулиар зөвшөөрдөг орон. Яагаад азаар гэсэн бэ гэхээр үр хөндөлтийг хуулиараа хориглодог улсад эмэгтэйчүүд төрөл бүрийн аргаар үр хөндүүлэх нь элбэг бөгөөд тэр нь цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай. Жишээлбэл: Nigeria улсад жил бүр 6000-с илүү эмэгтэйчүүд хууль бус аргаар үр хөндүүлэх үедээ амь насаа алддаг гэсэн 2019 онд Johns-Hopkins-University гаргасан судалгаанд дурдагдсан бна. (Үр хөндөлт хийлгэхийг хуулиараа хатуу хориглодог орон) 

Гэвч! Монгол улсад хууль нь бгаа ч өдөр бүр өчнөөн олон эмэгтэйчүүд эрхээ нь эдэлж чадахгүй (мэдэхгүй) бгаа улмаас нууцаар, эрүүл мэндийн шаардлага хангаагүй орчинд, найдваргүй эм уусаар эрүүл мэндээрээ хохирсоор…. 

Энэ удаагийн дугаарт яригдсан судалгаа болон хуулийн заалтуудын линкүүд: 


https://moh.gov.mn/uploads/files/8e1bafb55b5af867ad2af3d9214af026078b1b2d.pdf

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26154386/

https://www.apa.org/pi/women/programs/abortion/executive-summary.pdf

https://www.sciencedirect.com/science/article/pii/S0277953619306999?via%3Dihub

https://gh.bmj.com/content/5/1/e001814

https://www.profamilia.de/fileadmin/profamilia/verband/pfm3-2015_schweiger_studie_schwa.pdf

https://www.goethe.de/prj/jad/de/the/man/22312592.html

Apr 27, 2022
Шивээс | Ozia! Podcast
5149

Орчин үеийн залуус бид үзэл бодлоо зөвхөн өөрсдийн үйл хөдлөл, үг яриагаараа илэрхийлээд зогсохгүй мөн өөрсдийн бие дээрх шивээс илэрхийлдэг болсон нь нууц биш. Гэсэн хэдий ч одоо хүртэл шивээс гэдэг зүйлийг буруу шааж, хүлээн зөвшөөрдөггүй хэсэг хүмүүс ч байдаг. Энэ удаагийн дугаартаа бид 4 шивээс гэдэг зүйлийн талаар өөрсдийн хандлага болон үзэл бодлоо хуваалцлаа. Жич: Хэл амны бэрхшээлтэй байсан Одыг уучлаарай! 

Apr 20, 2022
OZIA! Podcast | - Хөгшрөхөөс айж байна
5768

Байгалийн жамыг зөрчиж үл болно гэдэг ч зарим нэг нь мөнхийн усыг ганцаараа олоод уучихсан мэт байгалийн хуулийг зөрчиж яваа харагддаг. Чухам хөгшрөлт гэж зүйлтэй нүүр тулахаараа хүмүүс дотроо юу боддог тухай, энэ нь энгийн зүйл эсвэл сэтгэлзүйн эмгэгийн аль нь болохыг бид өнөөдрийн дугаараар ярилцлаа. Та ч мөн өөрийгөө өмнөх байснаасаа хөгшнөөр мэдрэх болсон бол бидэнтэй хамт суугаад энэ дугаарыг сонсоод нэг үзээрэй 🤗🤗🤗🤗

Apr 13, 2022
OZIA! Podcast | - Cancel Culture Зөв? Буруу?
5253

Бид энэ амьдрал дээр 2 ондоо хэлбэрээр амьдардаг болоод нэлээд хэсэг хугацааг өнгөрөөжээ. Бие махбодь, дүр төрх, үйл хөдлөлөөрөө олны дунд орж амьдардаг бол цахим ертөнцөд үзэл бодлоороо бас оршдог хоёр дахь амьдрал бас бидэнд байдаг. Харин энэ амьдралд маань "Cancel Culture" хэмээх ойлголт байдаг. Энэ шинэхэн дугаараа бид 4 "Cancel Culture" бидний амьдрал дэвшил үү? Эсвэл энэ нийгмийн бас хар бараан тал уу? гэдэг асуултуудын дагуу ярилцлаа. Ингээд та бүхэн Ивээлийн бэлдсэн дугаарыг хүлээн авна уу.

Apr 06, 2022
OZIA! Podcast | Дипломын гол
5250

Боловсрол гэж юу вэ гээд нэг бүрчлэн хүнээс асуувал бараг бүгд өөр өөрийнхөөрөө  тодорхойлох бх. Энэ удаагийн дугаараа Боловсрол хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар бэлтгэлээ.  Озиа! Чихээр дамжиж чиний зүрхэнд ❤️

Mar 30, 2022
OZIA! Podcast | Жан жан, жан жан...
5466

Энэ амьдралд хүн бүр анхны хайр гэдэг зүйлтэй учирдаг гэдэгт хэн ч маргахгүй биз. Харин анхны хайрын эзэд маань бидний зүрх сэтгэл дотор хэр том байр суурь эзэлдэг вэ гэдэг талаар бид 4 энэ удаад ярилцлаа. Хайртай залуу эсвэл бүсгүйн чинь нандигнаж, дурсаж, сэтгэл дотроо хадгалж явдаг анхны хайрыг таньж мэддэг байх хэр чухал вэ? Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. За ингээд мэдээж энэ удаад дараалал ёсоор хонины ээлжинд Од! Таалан болгооно уу.

Mar 23, 2022
OZIA! Podcast | Хайрлагдах арга
5516
Анхаараарай! Анхаараарай! Бусдаар хайрлагдах аргын гол нууцыг бид 4 олж нээгээд байна 😜😜😜😜 энэ халуун сэдвийг халуун дээр нь сонсвол илүү амттай байх болно. Өнөөдрийн хөтлөгчөөр Ариунаа!
Mar 16, 2022
OZIA! Podcast | Бид аз жаргалтай байна уу?
5920

Өдрөөс өдөрт маш хурдацтай хөгжиж буй мэдээлэл технолги, нийгмийн сүлжээн дээр тулгуурласан бидний амьдрал хэр аз жаргалтай байна вэ? Бид яаж энэ их хэмжээгээр урсаж буй мэдээ, мэдээлэл дунд аль болох стресс багатай амьдрах вэ? гэсэн асуултанд бид 4 өөр өөрсдийн өнцөгөөр хариуллаа. Энэ удаагийн хост мэдээж Ивээл байлаа. ЛОЛ

Mar 09, 2022
OZIA! Podcast | Гаж зуршилтангууд
5232

Бараг хүн бүрт өөрийн мэдэлгүй хийдэг болчихсон сонин дадал зуршил байдаг байх.  Гэрийнхээ хаалгыг түгжсэн эсэхээ дахин дахин шалгах, сэрүүлэгээ заавал сэрэх цагаасаа нэг цагийн өмнө тавих эсвэл бүүр 00-ын хаалгаа онгорхой бие засдаг гэх мэтчилэн. Гэхдээ л бидний энэ сонин гэмээр ч юм уу зуршилууд маань байгаа болохоор амьдрал илүү амттай болдог юм шигээ. Шинэ улиралын дараагийн энэ дугаарт бид өөрсдийнхөө гаж зуршилын талаар ярилцсан байгаа. Чихэвчээ зүүгээд подкастаа сонсоорой. Хонины ээлжинд Заяа!

Mar 02, 2022
OZIA! Podcast | GOLD DIGGER
5456

Сайн байцгаана уу сонсогч нараа! WE ARE BACK!!!Та бүхэнтэйгээ цоо шинэ улирал, цоо шинэ дугаараар уулзаж байгаа бид бүгд маш их баяртай байна. Бага зэрэг хэв маягаа өөрчилсөн ч сонсогч та бүгдэд шинэ улиралын маань дугаарууд таалагдна гэж найдаж байна. Хамгийн эхний дугаар маань Одын бэлтгэсэн сэдвээс бүрдсэн дугаар билээ. Ингээд таалан болгооно уу.

Feb 23, 2022
OZIA! Podcast | Хайр үзэн ядалт болж дуусдаг уу?
4297

Хоёрдугаар улирлын сүүлийн дугаартаа тавтай морил, хайрт сонсогчид минь! Сүүлийн дугаартаа бид хайр гэж зүйлийн найрлага, химийн урвалын тухай ярилцлаа. Хайр ууршиж алга болдог уу, эсвэл урвалд орж өөр бүтэцтэй болдог уу?

Jan 26, 2022
OZIA! Podcast | Хуцаад бай!
4593

*уц чи, *айл, *олиор гэх зэрэг үгийг хэзээ ч хэлж болохгүй хүндээ хэлчихсэн байх нь бий. Хэрүүл ер нь хос хоёрын хооронд байх ёстой зүйл юм уу? Эсвэл огт хэрэлдэхгүй байх хэрэгтэй юу? Та нар энэ дугаарыг эхлүүлэхээсээ өмнө өөрсдийн бодлоо комментоор бичээд дараа нь бидний яриаг сонсвол илүү сонин байж магад 😊😊😊😊

Jan 19, 2022
OZIA! Podcast | Норохгүй, босохгүй бол яах вэ?
4620

Хайртай гэхдээ амьдралын эрхээр ч юм уу, аазгай хөдлөхөө байсных ч юм уу босохгүй, бас норохгүй болчихлоо гэсэн хосууд бишгүй олон. Үүний ард эрүүл мэндийн болоод сэтгэлзүйн шалтгаан байхыг үгүйсгэхгүй ч чухам яг ийм үед хайрт минь ямар шийдвэр гаргах бол гэж бодож үзэж байсан уу? Энэ удаагийн дугаарт бид нойтон, босоо зүйлийн тухай ярих болно. Зөвхөн насанд хүрэгчид сонсоорой 😜😜😜😜

Jan 12, 2022
OZIA! Podcast | Сайн хүн гэдэг нь суух шалтгаан мөн үү?
4160

"Сайн хүн" гэж хэн бэ? Хүний сайн чанар гэж яг хэлдэг вэ? Зөвхөн тэр сайн чанар нь насан туршийнхаа ханиараа сонгоход хангалттай шалтгаан болж чадах уу гэдэг сэдвээр энэ удаагийн дугаараа ярилцлаа. Та бүхэн ч гэсэн энэ асуултанд өөрийнхөөрөө хариулаад үзээрэй! Ингээд цоо шинэхэн дуугаараа хүлээн авна уу

Jan 05, 2022
OZIA! Podcast | Уучлалт гуйх хэцүү юу?
3701

Уг нь есхөн үсэгтэй үг мөртлөө ам давж гарч ирэх гэж бөөн юм болдог үг бол "уучлаарай!" Хэлчих гэхээр эгондоо баригдаад, хэлэхгүй гэхээр дотор бачимдаад хачин болох байдалд орж үзсэн хүн үүнийг сайн мэднэ. Бид энэ удаагийн дугаартаа уучлах, уучлалт гуйх хэрэгцээний тухай ярилцлаа

Dec 29, 2021
OZIA! Podcast | Сонирхол адилхан байх ёстой юм уу?
4094

Хайртай гэдэг нь бүх цагаа хамт өнгөрөөх ёстой гэсэн үг мөн гэж үү? Өөр өөрийн гэсэн сонирхдог зүйлсээ тусдаа, "ганцаараа" хийх цагийг та хоёр бие биедээ олгож чаддаг уу? Эсвэл дургүй ч гэсэн бүх зүйлээ хамт хийсэн дээр үү?

Dec 22, 2021
OZIA! Podcast | Хурим хийх чухал уу?
4013

Хурим гэдэг зүйлийг зөвхөн эмэгтэй хүнд наах гэж оролдох нь олонтаа. Эмэгтэй хүн болж төрснийх хуримын ордонд орж үзэх ёстой, эсвэл эмэгтэй хүн заавал гуйлгаж байж зөвшөөрөх ёстой гэдэг ч юм уу. Гэтэл хурим гээч зүйлс орчин цагийн 30 орчим насны залууст хэр чухал тухай энэ удаагийн дугаарт ярилцлаа. Таалан болгооно уу 🤗🤗🤗🤗

Dec 15, 2021
OZIA! Podcast | Тэр архичин
4711

Архичин! гэсэн үгэнд хэт эмзэглэж, өөрийгөө архины хамааралтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй явсаар нэг л мэдэхэд амьдралаа өөрийн гараар сүйрүүлчихсэн тохиолдол бишгүй олон. Харилцаа чинь архи гэсэн зүйлээс болж мөхөж яваа юм биш биз? Огт амсдаггүй биш л бол энэ удаагийн дугаарыг заавал сонсоорой 💥

Dec 08, 2021
OZIA! Podcast | Экс чинь эргэж холбогдвол яах вэ?
4233

OMG, нөгөөх чинь! Дуудлагыг нь авах юм уу, тэр чигээр нь орхичих уу? Аваад ярьтал чамайг санаад байна, эсвэл үзэн ядаж байна гэсэн үгсийн аль нь ирэх юм болоо? За юу ч гэсэн бид 4 дуудлагаа аваад юу болохыг төсөөллөө. Харин чи сонсож дуусаад шийдвэрээ гаргаарай, за 😬😬😬😬

Dec 01, 2021
OZIA! Podcast | Сээтгэнэл үү? Сэтгэл юм уу?
4643

Заримдаа бид түүний гаргаад байгаа үйлдлийг сэтгэл, сээтгэнэл эсвэл бүр эелдэг зангийн аль нь болохыг мэдэхгүй эргэлзчих нь бий. Сэтгэл гаргаад байна гэж бодтол зүгээр л эелдэг зан байсныг нь сүүлд олж мэдээд, нүүрээ дараад зугатмаар санагдах үе бишгүй л байсан байх. Тэгвэл бид энэ удаагийн дугаараараа эдгээр мэдрэмжүүдийг хэрхэн ялгаж болох тухай өөрсдийнхөө бодлыг хуваалцлаа 🤗🤗🤗🤗

Nov 24, 2021
OZIA! Podcast | FRIENDZONE
4073

Хэн нэгэнд татагдаад, тэр тухайгаа өөрт нь хэлтэл, ooops! найз минь, хоёулаа найз л байх ёстой хүмүүс шдээ. Би чамайг эрэгтэй/эмэгтэй хүний нүдээр хардаггүй гэвэл ямар мэдрэмж төрөх бол? Өнөөдрийн дугаарыг сонсохдоо попкорноо бэлдээрэй! 😜😜😜😜

Nov 16, 2021
OZIA! Podcast | Найзууд чинь харилцаанд нөлөөлдөг үү?
4306

Найз нөхөд илүү чухал уу, хайр дурлал илүү чухал үү? Найзын хэлсэн үгнээс болж хайр дурлалаа орхиж байсан удаа бий юу? Ихэнх тохиолдолд бид энэ асуудал дээр яах учраа олохгүй эргэлздэг. Харин эрчүүд бас бүсгүйчүүд юу гэж боддог ялгааг энэ дугаараас сонсоорой

Nov 10, 2021
OZIA! Podcast | Хажууд нь хэзээнээс "ЗАВААРЧ" болох вэ?
4347

Хүүе цаад чинь хажууд чинь унгаад эхэлбэл чамтай суухаар шийдчихэж гэдэг үг сонсож л байсан биз дээ? Тэгвэл энэ үнэхээр үнэн байдаг эсэхийг эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн нүдээр нэг харцгаая. Зөвхөн унгас гэлтгүй өөр зөндөө заваан зүйлийн талаар ярилцах тул амны алчуураа барьж орж ирээрэй! 😜😜😜😜

Nov 03, 2021
OZIA! Podcast | Болзоонд хэн нь төлөх вэ?
4231

Болзоо гэдэг зүйл харилцааны эхлэл, дунд, ид өрнөл хэсэгт, тэр ч байтугай төгсгөл хэсэгт ч байдаг зүйл. Харин болзооны зардлыг хэн нь төлөх ёстой тухай эрэгтэй болон эмэгтэй хүмүүс юу гэж боддогийг сонирхоцгооё. Амтлан сонсоорой

Oct 27, 2021
OZIA! Podcast | Гэрийнхэнтэй нь танилцахаар боллоо, яанаа?
4404

Харилцаа гүнзгийрээд ирэхийн цагт хоёр биенээсээ гадна түүнийхээ ойр дотны хүмүүстэй танилцах шаардлагатай болно. За тэр үед жинхэнэ "тулаан" эхэлж байгаа юм даа. Энэ тухай бидний хооронд маш сонирхолтой яриа өрнөсөн байгаа. Амтлан сонсоорой

Oct 20, 2021
OZIA! Podcast | Ганц бие ээж, аавтай болзох уу?
4479

Ганц бие ээж, аав, өмнө нь амьдрал зохиож байсан хүн гэхээрээ ахиж харилцаа зохиохдоо заавал нэг алхмын ардаас үзэх ёстой мэт хандлага манайд түгээмэл. Хэдийгээр сүүлийн үеийн залуус энэ тал дээр нээлттэй, хамаагүй мэт хандах боловч бодит байдал дээрээ юу гэж боддог нь сонин. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид эрэгтэй болон эмэгтэй хүмүүс ганц бие хүүхэдтэй хүнтэй болзохдоо юуг анхаардаг тухай ярилцлаа. Таалан болгооно уу.

Oct 12, 2021
OZIA! Podcast | Олон хүнтэй зэрэг болзох асуудал уу?
4679

Одоогоос хэдхэн арван жилийн өмнө олон хүнтэй зэрэг болзох нь битгий хэл оронд нэг л орсон бол амьдралаа үүрд холбох ёстой гэсэн ойлголт түгээмэл байсан. Хоёр хүнтэй зэрэг уулздаг бол завхай, үнэнч бол сайн хүн гэж ойлгогддог үзэл өнөөдрийн өнцгөөс залуусын үзэл бодолд хэвээр байгаа эсэхийг хамтдаа ярилцаж мэдэцгээе. Шинэ дугаараа таалан болгооно уу

Oct 06, 2021
OZIA! Podcast | Насны зөрүүтэй харилцаа
3803

Хүний хамгийн гоё үе "гучин хэд" гэдэг нас юм шиг. Хорин хэдтэй залуутай ч болзсон болно, дөч гарсан эртэй ч болзсон бүх зүйл ок, хүн юм хэлэхгүй. Гэхдээ энэ насны зөрүү хамгийн ихдээ хэд байвал аятайхан байх бол? Үе мултарсан хүмүүс үнэхээр хоорондоо зохицох хэцүү байдаг гэж үү гэх мэт насны зөрүүг тойрсон маш олон асуултад бид өөрсдийнхөө өнцгөөс хариулсан шинэхэн дугаар маань бэлэн боллоо. Таалан сонсоорой 🤗🤗🤗🤗

Sep 29, 2021
OZIA! Podcast | Харилцаагаа сошл сувгууддаа дэлгэх зөв үү?
4241

Энэ сэдэв бид дөрвийг нэлээн талцуулж чадсан сэдэв байлаа. Дээрээс нь ядаж байхад өмнөх дугаарт 48 цаг сошл сувгуудаа ашиглахгүй байх challenge зарлаад, тэрнийхээ араас сошл медиагийн тухай ярьсан болоод ч тэр үү, бараг л гал гарах дутуу байв. За олон зүйл нуршаад юу гэх вэ, шинэ дугаартаа тавтай морил!

Sep 21, 2021
OZIA! Podcast | Эксийн Некст Ба Некстийн Экс
5084

OZIA!-ын эрины 2-р хорин эхэллээ! 🎉🎉🎉🎉 хэн хэр удаан хүлээсэн бэ гэдгийг мэдсэн шүү бид 4 🤗🤗🤗🤗 Цоо шинэ улирлын, цоо шинэ дугаартаа тавтай морил! Намаржингаа хамт бут авцгаая 😘😘😘😘

Sep 15, 2021
OZIA! Podcast | Баяртай найзууд минь
3766

OZIA!-тай хамт байсан сонсогч та нартаа маш их баярлалаа ❤️❤️❤️❤️ Анхны дугаараа бичээд сууж байсан тэр мөч саяхан л юм шиг хэрнээ аль хэдийнээ 20 дураарын ард гарчээ бид дөрөв. Анх OZIA!-гаа хийх санаа гарсанаас хойш өдийг хүртэлх хугацаанд болж өрнөсөн бүхий л хором мөчүүдээ энэ дугаар дээрээ бид дүгнэлт маягаар ярилцлаа. Сонсогч та бүхэн маань ч гэсэн өөрсдийн OZIA!-тай хамт байсан дурсамжаасаа бас хуваалцана гэж найдаж байна! Таалан болгооно уу!

Aug 18, 2021
OZIA! Podcast | Өөрөө хайртай, өөртөө хайртай хоёрын алийг нь сонгох вэ?
3762

Хүн ер нь өөртөө хайртай хүнийг сонговол жаргалтай амьдарна гэж ярьдаг. Яг үүний нөгөө талд хайргүй хүнтэйгээ хамт байснаас өөрөө хайрлаад амьдрах нь илүү дээр гэж үзэх нэгэн ч бий. Өнөөдөр бид дөрөв яг энэ асуудалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар байр суурьтай байдаг тухай ярилцлаа. Шинэ дугаараа таалан болгооно уу!


Aug 11, 2021
OZIA! Podcast | Хэрвээ супер баатар байсан бол...?
3671

Зуны амралт нь сайхан өнгөрч байна уу? Аялал зугаалгынхаа үеэр, ажил төрлийнхөө дундуур ч OZIA-тайгаа үргэлж хамт байдаг та нартаа зориулан шинэ дугаараа хүргэж байна. Энэ удаад бид 4 хэрвээ бид супер баатар байсан бол ямар хүч чадалтай байх байсан, бас тэр чадвараараа юу хийх байсан тухайгаа ярилцлаа. Чи ч гэсэн өөртөө "зохих" хүч чадлаа бидэнтэй сэтгэгдлээр хуваалцаарай! Таалан болгооно уу

Aug 04, 2021
OZIA! Podcast | Хосуудын хэн нь санхүүгээ барих хэрэгтэй вэ?
5209

Жаааахан оройтоод орчилоо шинэ дугаар маань. Хүлээсэн үү, бид дөрвийг? Энэ удаагийн дугаарт маань хосуудын харилцаа гүнзгийрээд ирэхийн цагт хамгийн эхэнд тулгардаг санхүүгээ хэн барих гэдэг асуудлын тухай хөндөгдсөн байгаа. Дөрвөн өөр өнцөг энд гарч ирсэн шүү. Та нар маань бас өөрсдийнхөө туршлагаас хуваалцаарай. Таалан болгооно уу

Jul 28, 2021
OZIA! Podcast | Нөхөр эсвэл эхнэр чинь нууц хүүхэдтэй байжээ... Та?
3375

Лхагва гарагийн мэнд, guys! Одын шийтгэл дээр гарсан секси бүжгээс эхлээд хорвоогийн хамгийн сүүлийн хүн болж үлдвэл яах вэ, хань ижил чинь нууц хүүхэдтэй бол ямар шийд гаргах вэ гэсэн асуулт хүртэл есөн шидийн юм ярьж хөөрөлдсөн хөгжилтэй нэгэн дугаараа та нартаа хүргэж байна. Game show-ын шийтгэл улам бүр хүндэрсээр байгаа нь та нарт таалагдаж байгаа гэж найдъя. Таалан болгооно уу

Jul 21, 2021
OZIA! Podcast | Гадаадад амьдрах гоё уу?
3585

Наадмын амралтын өдрүүд сайхан өнгөрч байна уу, манайхаан? Шинэ дугаараараа бид 4 гадаадад ажиллаж амьдрах ямар байдаг тухай ярилцлаа. Зураг дээр сайхан харагддаг ч цаанаа бас ямархуу дүр зураг бодит байдал дээр хүлээж байдаг тухай (мэдээж дандаа биш) энэ дугаараас та нар сонсох боломжтой. Таалан болгооно уу

Jul 13, 2021
OZIA! Podcast | Ямар үед өөрийгөө том болсон хүн гэж мэдэрдэг вэ?
4077

Heeeeeey манайхаан, шинэхэн дугаар маань дөнгөж сая бэлэн болоод та нартаа уур савсуулан хүрч байна. Хүн ер нь хэдэн нас хүрээд эсвэл яг ямар үйлдэл гаргаж эхлэхээрээ том хүн болсон гэж тооцогддог тухай өөрсдийнхөө бодлыг хуваалцлаа. Одын төрсөн өдрөөр бичсэн энэхүү дугаарыг маань таалан болгооно уу!

Jul 07, 2021
OZIA! Podcast | Чамтай учраагүй байсан ч болоосой
4117

Амьдралд тохиогоод өнгөрөх олон зөрлөгийн сайн мууг алийг нь тэр гэх вэ. Гэхдээ яг тэр хүнтэй л учраагүй байсан бол гэсэн бодолтой хамт өнгөрсөнд хадаастай үлдсэн хэн нэгэн чамд байдаг уу? Бид дөрөв өнөөдөр энэ сэдвээс гадна 2 ч шинэ зүйл туршиж үзсэн байгаа. Та нар минь сонсоод сэтгэгдлээ үлдээгээрэй.  Таалан болгооно уу

Jun 29, 2021
OZIA! Podcast | Энэ чиний мөрөөддөг байсан амьдрал мөн үү?
3552

Хүн бүхэн л хүүхэд байхдаа өөрийнхөө амьдралыг гоёор төсөөлж, тийм мундаг хүн болно доо гэж мөрөөддөг байх. Бид одоогоос 20 жилийн өмнө одоогийн өөрсдийнхөө амьдралыг юу гэж төсөөлдөг байсан ба тэр төсөөллөөс одоо хэр хол зөрүүтэй байгаа тухайгаа ярилцлаа. Их сонирхолтой ярилцлага болсон шүү. Таалан болгоогоорой!

Jun 23, 2021
OZIA! Podcast | Аймхай хүн сонсох хэрэггүй дугаар
3824

Нэг л мэдэхэд бид энэ сэдэв рүү яваад орчихсон. Бас араас нь өөр нэг аймар юмны тухай ярьсан. Тэгэхээр ер нь төсөөлөн бодох чадвар өндөртэй, зүрх судасны өвчтэй хүн бол сонсоод хэрэггүй дугаар болсон. Гэхдээ сонсоод дуусгаж чадвал та үхтлээ инээх болно. Таалан болгооно уу

Jun 15, 2021
OZIA! Podcast | Арав давсан босоо аварга
3931

Энэ удаагийн дугаарыг зөвхөн насанд хүрсэн сонсогч нартаа зориуллаа. Эрэгтэй эмэгтэй найз нөхдийн хооронд +18 сэдэвтэй яриа огт өрнөдөггүй гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Ялангуяа насанд хүрсэн хүмүүсийн дунд. Эмэгтэй найзтайгаа дотно сэдвээр ярих, эрэгтэй эмэгтэй найзуудтайгаа бөөндөө ярихын ялгааг энэ дугаараас сонсоорой. Тэгээд дүгнэлтээ сэтгэгдлээр бичиж үлдээгээрэй. Таалан болгооно уу

Jun 09, 2021
OZIA! Podcast | Амьдарч байгаа, оршиж байгаа хоёрын дундах зай
4043
Амьдарч байгаа, оршиж байгаа хоёрын хооронд хэдэн хуруу зай байдаг вэ? Хүн бүрт асуудал тулгардаг боловч түүнийхээ урд нь сөхөрч суугаа, эсвэл ард нь гараад алхаж яваагаар нь тухайн хүнийг "амжилттай яваа", эсвэл "бууж өгсөн" гэсэн хоёр ангилалд хувааж болно гэсэн онолыг энэ удаагийн дугаараар ярилцаж, оршихуй, амьдрахуй хоёрын хоорондох зайг хэмжлээ. Шинэ дугаараа таалан болгооно уу
Jun 01, 2021
OZIA! Podcast | Хүүхэд насны дурсамж, мөрөөдөл, айдас
3555

Хүүхэд насны галт тэргээр хамтдаа аялцгаая. "OZIA-гийн дөрөв" гэсэн нууц үгийг хэлээд манай купенд ороод ирээрэй. Энэ удаагийн дугаар та нарын маань ч гэсэн хүүхэд насны дурсамжийг сэдрээх болноо. Таалан болгооно уу


May 26, 2021
OZIA! Podcast | Хэрвээ эмэгтэй хүн байсан бол...
4007

Шинэ дугаараа нэлээн эрт оруулж туршиж үзлээ. Та хэд маань ажилдаа явах замдаа, хоолоо хийхдээ, гэрээ цэвэрлэхдээ, 00д сууж байхдаа, гүйхдээ, дасгал хийхдээ сонсоод ганцаараа биш гэсэн мэдрэмжийг аваарай. Энэ 7 хоногт бид ой гутаах зүйлс, муу зуршил, аяллын листийнхээ тухай болон хэрвээ эсрэг хүйсний хүн байсан бол ямар байх тухай төсөөллөө ярилцсан байгаа. Таалан болгооно уу

May 18, 2021
OZIA! Podcast | Болзооны үеэр гаргаж болохгүй үйлдлүүд
3994

Болзоон дээрээ ямар үйлдэл гаргавал шууд газар дээрээ хаягдах боломжтой вэ? Энэ маш амархан. Тэр аргыг энэ удаагийн дугаарт "зааж өгөх" болно. Таалан болгооно уу 😜🤭😈👻

May 12, 2021
OZIA! Podcast | Эротик кинонд тоглосон түүх
3723

Амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой үйлдэл чинь чиний амьдралыг хэр их өөрчилсөн бэ? Бас тэр үйлдэлдээ харамсаж байсан уу? Эсвэл хэнд ч хэлээгүй нууц хэвээр  нь үлдээсэн дээр үү? Энэ долоо хоногийн дугаар ихээхэн савлагаатай боллоо.  Таалан болгооно уу

May 05, 2021
OZIA! Podcast | Хөлдөөгчний мухарт жил болсон тахиа
3441

Шинэ дугаартаа тавтай морил. Энэ 7 хоногт OZIA!-ын дөрөв хөлдөөгчний мухарт жил болсон тахиа, найруулж уудаг мумми, хэзээ ч тавигддаггүй маск болон хөлдөөсөн цуйвангийн талаар ярилцсан байгаа. Хамгийн хол юм шиг мөртлөө, хүмүүс хоорондоо бие биенээ мэдэхийн тулд хамгийн эхэнд тавих ёстой асуулт энэ удаад сонгоглоо. Таалан болгооно уу!

Apr 28, 2021
OZIA! Podcast | Хиймэл зүйлийн үнэ цэн(э)
3348

Хиймэл оюун ухаан, хиймэл хүн, хиймэл хоосон магтаал, хиймлээр үр суулгах гээд бидний эргэн тойронд алхам тутамд тохиолддог хиймэл зүйлс, тэдгээрийн үнэ цэнийн тухай бид энэ удаа өөр өөрсдийнхөө өнцгөөр ярьж, бараг мэтгэлцээн шахуу юм болсон 😅😅😅😅 Таалан болгооно уу

Apr 21, 2021
OZIA! Podcast | Эксдээ ухаан, гоо үзэсгэлэнгийн алийг нь өгөх вэ?
3919

За, яг үнэнээсээ хариулна шүү 🤭🤭🤭🤭 Эксдээ ухаан, гоо үзэсгэлэнгийн аль нэгийг нь өг гэвэл та нарын сонголт ямар байх вэ? Энгийн юм шиг мөртлөө аягүй хэцүү асуулт байна лээ Таалан болгооно уу

Apr 14, 2021
OZIA! Podcast | Чиний тухай хүмүүсийн бодол чамд хэр чухал вэ?
3487

Шинэхэн подкастдаа тавтай морил. Од, Заяа, Ивээл, Ариунаа нарын бэлтгэн хүргэж буй OZIA подкастын эхний улирал хүн бүрийн дотор эргэлддэг боловч ганцаараа бодоод өнгөрөхөөс хэтэрдэггүй 50 сэдвийн хүрээнд ярилцах болно. Таалан болгооно уу

Apr 07, 2021